Бүсчилсэн хөгжлийн үндэсний хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр (2024.10.08) Төрийн ордонд болж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хороог Шадар сайд С.Амарсайханаар ахлуулан байгуулсан.
Бүсчилсэн хөгжлийн үндэсний хорооны анхдугаар хуралдаанаар:
• Бүсчилсэн хөгжлийн үндэсний хорооны 2024 онд хэрэгжүүлэх арга
хэмжээний төлөвлөгөөний төслийн танилцуулга;
• Үндэсний хорооны дүрэм, ажлын албаны ажиллах журмын төсөл,
Засгийн газрын тогтоолын төсөл;
• “Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган” арга хэмжээний тухай;
• Бүсчилсэн хөгжлийн үндэсний хорооны I хуралдаанаас гарах тогтоолын төслийг тус тус хэлэлцэнэ.