Цаг үеийн мэдээ

Усан замын тээврийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд баталсан Дорнод аймгийн Засаг даргын 2024 оны аравдугаар сарын 4-ны өдрийн А/488 дугаар захирамжаар Дорнод аймгийн хэмжээнд гол, мөрөн, нууруудад усан зам тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх хөвөлтийн дуусах хугацааг 2024 оны аравдүгээр сарын 4-ны өдөр байхаар тогтоосон. Иргэд та бүхнийг болзошгүй осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор усан замын тээврийн үйлчилгээг бүрэн зогсоож, зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулж байна.

Таны сурталчилгаа