Blue sky зочид буудалд байрласан хүнээс тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй талаар мэдээлэл гараад байна. Энэ талаар Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс тодруулахад “Blue sky зочид буудал дотроос агнасан тарваганы мах илэрсэн. Ямар нэгэн гоц халдварт өвчин үүсэх эрсдэлтэй эсэхийг тодруулахаар манайд хандсан. Цагдаагийн байгууллагын дуудлага мэдээллийн дагуу манайхаас баг гарч тус зочид буудалд ажиллаж байна” гэв.
Харин ЦЕГ-ийн хэвлэл мэдээллийн төвөөс "СБД нэгдүгээр хороонд байрлах "Блю скай зочид буудлын 00-ийн өрөөнөөс ууттай тарвага олдсон" гэх дуудлага мэдээлэл өнөөдөр /2024.10.08/ 15:53 цагт Цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллагуудтай хамтран хамгаалалтад авч ажиллаж байна" гэх мэдээллийг өглөө.
2024-10-08
2 сая хүн илүүдээд бие биенээ үзэн ядаад, 1 сая хүнтэй байсан цаг үеэ санаад жигтэйхэн байгаа биз дээ, тарваган тахлаар 5 мянгыг ч болтугай алаач.
Зочин
2024-10-08
Нүхэнд амьдардаг БУЗАР амьтан битгий ид ээ.
Худлаа
2024-10-08
Тарваганы мах илэрлээ л гэнэ. Мах аль хэдийнээ оруулаад идээд зүгээр байгаа бол сүржигнэх хэрэгггүй