Цаг үеийн мэдээ

Хүнс, хөдөө аж аж ахуй, анагаах ухааны салбарт цөмийн технологийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах, шарлагын аппаратыг хэрэглээнд нэвтрүүлснээр малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин үйлдвэрлэл, бүх төрлийн үр, үр тариа, таримал ургамал, хүнсний нарийн, бүдүүн ногоо, бордоо, үр ургамал хамгааллын бодис, мах, махан, сүү сүүн бүтээгдэхүүн зэрэг хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг уртасгах, савласан бүтээгдэхүүний гадаргын ариутгал, халдваргүйтгэл хийх боломж бүрдэх юм. Семинарт АНУ-ын Техасын их сургууль, Техасын үндэсний электрон цацрагийн судалгааны төвийн шинжээчид, зөвлөхийн баг оролцохоор хүрэлцэн ирсэн нь Монгол Улсад цөмийн технологийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах, шарлагын аппаратыг хэрэглээнд нэвтрүүлэхэд томоохон дэмжлэг түлхэц үзүүлэх, ахиц дэвшил, үр дүн, боломжийг бүрдүүлж байгаа юм. АНУ-ын Техасын их сургууль, Техасын үндэсний электрон цацрагийн судалгааны төвийн шинжээчид, зөвлөхийн баг нь Монгол улсад электрон цацрагийн технологийн хэрэглээг нэвтрүүлэх чиглэлээр шарлагын аппаратын байгууламжийн ТЭЗҮ боловсруулахад дэмжлэг үзүүлнэ.

Таны сурталчилгаа