Цаг үеийн мэдээ

Монгол Улсыг олон улсад сурталчлах Үндэсний хорооны ээлжит хуралдаан болж, өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлууд болон цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ.

Өнгөрсөн хугацаанд "Go Mongolia" үндэсний брэндингийн хүрээнд нэгдсэн өнгө төрхтэйгөөр Монгол Улсыг сурталчилж, үүний үр дүнд 2023 онд 651 мянган жуулчин хүлээн авсан бол энэ оны 10-р сарын 7-ны байдлаар 667 мянган жуулчин манай улсад ирээд байна. Ийнхүү 2024 он нь Монгол Улс түүхэндээ хамгийн их жуулчин хүлээн авсан жил болохоор байна.

Хуралдааны үеэр Монгол Улсын талаарх эерэг сэтгэгдэл цахим орчинд 88 хувиар өссөн бөгөөд судалгаанд оролцогчдын 36 хувь нь манай улсад зочлохоор төлөвлөж буй хэмээх үр дүн гарчээ.

Таны сурталчилгаа