Цаг үеийн мэдээ

"Blue sky зочид буудалд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй" гэсэн мэдээлэл тархсан. Тухайн асуудлаар 

Онцгой байдлын Ерөнхий газар: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Блю скай барилгын 00-ийн өрөөнд ууттай тарвага олдсон дуудлага мэдээлэл өнөөдөр /2024.10.08/  15:53 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлага мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.

Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв: Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах "Блю скай зочид буудлын 00-ийн өрөөнөөс ууттай тарвага олдсон" гэх дуудлага  мэдээлэл өнөөдөр /2024.10.08/  15:53 цагт Цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллагуудтай хамтран хамгаалалтад авч ажиллаж байна. 

Зоонозын өвчин судлалын үндэсний төв:  “Blue sky зочид буудал дотроос агнасан тарваганы мах илэрсэн" гэх мэдээллээр тус төвийн дуудлагын багийн бүрэлдэхүүн ажиллаж байна. Одоогийн байдлаар тарваган тахал өвчний хүний сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд тухайн газраар үйлчлүүлсэн болон ажилчид тарваган тахлын халдварт өртөх эрсдэлгүй. Тухайн тарвагыг ОО-ын өрөөнд орхиж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн иргэнийг олж тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна" гэх мэдээллийг өглөө. 

Таны сурталчилгаа