Хураалттай байсан 2.5 тн өвс шатаж, онцгой байдлын албаныхан 1 цаг 10 минут ажиллаж унтраажээ.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Булаг багт хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 12:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн хашаанд хураалттай байсан 2.5 тн өвс, 4х4 болон 2х4 метрийн хэмжээтэй байшингийн хана, таазны хэсэг шатаж байсныг 1 цаг 10 минут ажиллаж унтраасан.