Уур удамшдаггүй. Бусдад хохирол учруулах, бусдын эрүүл мэндэд халдах, эдгээрээс үүдэн хэн нэгэн амьдрах хугацаандаа цэг, эсвэл хар толбо үлдээсэн тухай бодит жишээ, өнөөгийн соёлт нийгэмд ч яригдсан хэвээр.
Өчигдөр Дорнод аймгийн цагдаагийн газарт малын бэлчээрээс болж маргалдаж нэгнээ хутгалсан гэх дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна.
Тодруулбал, тус аймагт оршин суух 32 настай иргэн У-г зүс таних 30 настай иргэн О нь үл ялих маргаанаас болж нуруу тус газарт нь хутгалж гэмтээжээ.
Хормын төдий уур бухимдлаа барьж дийлээгүйн улмаас хожмын амьдралдаа хар толбо бүү үлдээгээрэй.