2024 оны 10-р сарын 9-ний өдөр Монгол улсын их сургууль олон улсын Times Higher Education байгууллагаар эрэмбэлэгдэв.
Монгол улсын их сургуулийн үйл ажиллагааны үндсэн зорилгын нэг нь Монгол улсад эзэмшсэн дээд боловсролын түвшнийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх бөгөөд Монгол улсаас анх удаа тус байгууллагын эрэмбэд албан ёсоор үнэлүүлж, бүртгүүлж байгаа юм.
Times Higher Education байгууллагын зорилго бол боловсролын хамгийн ач холбогдолтой мэдээллүүдийг олон нийтэд хүргэх байдаг. Тус байгууллага нь жил бүр эрэмбэ шалгууруудыг тогтоож олон улсын их сургуулиудыг жагсаадаг.
Монгол улсын их сургууль нь энэ эрэмбэд орохын төлөө сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа амжилттай явууллаа. Жилд дунджаар 200 орчим өгүүлэл хэвлэж байж олон улсад эрэмбэлүүлэх эрхийг олж авсан. Энэ нь цаашдаа Монгол улсын хувийн болон улсын их дээд сургуулиуд олон улсад эрэмбэ чансаагаа тогтоолгох боломжийг бүрдүүлнэ. Мөн гадаадын боловсролын сэтгүүлүүдэд хамтран эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэх боломжтой болно.