Цаг үеийн мэдээ

Орон нутгаа өөрөө удирдах иргэн Таны эрх чөлөөг хар зах дээрх бөөний оймс шиг зарж байна. Говь-Алтай аймагт эрх баригчид нь аалзны тор сүлжиж, бичил уурхайчдыг ашиглан, төрийн эрх мэдлийг худалдан авч байгаа ноцтой баримтууд илчлэгдлээ.

Бичлэг үзэх: https://www.facebook.com/zugii/videos/1268008410868769

Аалзны тор хэлхэж, сонгогчдыг хэрхэн яаж идэш болгон олзолдог, бараа шиг багцалдаг, байр сав бэлддэг, бохир мөнгөө ямар арга замаар тараадгийг буух эзэнтэй, буцах мөртэй бичлэгүүд нотолж байна. Нутгийн иргэдийг басамжлан доромжилсон, нутгийнх нь буянаар 10, 10-аар нь багцалж, эрх ашгийг нь ирээдүйтэй нь худалдан авч буй хуйвалдааны төлөвлөгөөг Та сонслоо. 

Тонхил, Шарга энэ гурван газраа яримаар байна. Болохгүй айл амьтан байгааг танилцуулъя.  Баяншанд, Баянхайрханы багийнхан, хөөе. Баянхайрхан, Гармаа эгч ээ... гэнэ үү

Эрүүгийн хуулийн 14.9-д заасан сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулсан зөрчил гомдол төдий биш төрийн эсрэг ноцтой гэмт хэргийн нотолгоо хэн бүхний өмнө ил байхад улс орны нүд, чих болсон цагдаа, тагнуулын байгууллага хараагүй, сонсоогүй юм шиг өнгөрүүлсээр байх уу? гэдэг асуулт хариултаа нэхэж байна. 

Бидний олж авсан мэдээллээр бичил уурхайчдыг багцалсан сүлжээг Говь-Алтай аймагт уул уурхайн асар том ашиг сонирхолтой компани тэжээж байгаа юм байна. Өөрсдийнх нь нутгийнх баялгаар өөрсдийнх нь эрх ашиг, илүү боломжийг худалдан авч байгаа хууль бус мөнгөний сүлжээний түлхүүрийг хууль тогтоогч, төрийн түшээ хүн атгаж байгаа юм байна.  

Эхлээд нутгийн иргэдээс асуух, баг, сумын ИТХ-аар хэлэлцдэг хуультай журамтай. Харин Эрдэс баялаг, аж үйлдвэрийн сайд Ц.Туваан Алтай чуулгын тайзан дээр яамныхаа газрын даргыг дуудан гаргаж ирээд, 8 газар байршилд алт ухахыг үүрэг чиглэл болгосон. Хүн, малын эмчийн алин болох нь эргэлзээтэй Ц.Туваан МАН-тай хамтарсан Засгийн газарт уул уурхайн сайд болоод Ц.Элбэгдорж, Эрдэнэтийн 49 хувийг төрийн өөрийнх нь мөнгөөр авсан бүлэглэлийн эрх ашгийг хамгаалж байгаа юм. Уул уурхайн мафийн эсрэг уриа туг болдог гэх Л.Оюун-Эрдэний засгийн газрын эрдэс баялгийн салбарыг Ц.Туваан хариуцаад, баялгийн хараалаас Монголыг сугалж, баялгийн ерөөлд оруулна гэдэгт Та итгэж байна уу? 

Таны сурталчилгаа