Цаг үеийн мэдээ

Кино театруудын менежментийн холбооноос орон нутгийн сонгуулиар ажиллах хүсэлтийг Хотын дарга Х.Нямбаатарт хандан гаргажээ.

Тодруулбал, орон нутгийн сонгуулийн ирцийг дэмжиж зөвхөн саналаа өгсөн иргэд болон хүүхдүүдэд үйлчлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн энэ өдөр насанд хүрээгүй хүүхдүүдийн үзвэр үзэх боломж хаагдаж байгааг анхаарахыг хүссэн байна.

КИНО ТЕАТРУУДЫН МЕНЕЖМЕНТИЙН ХОЛБОО:

-2020 оны УИХ, Орон нутгийн сонгуулиас хойш сонгуулийн өдөр соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглох хуулийн өөрчлөлт орсноос хойш кино театрууд ажиллах боломжгүй болсон билээ.

Урд өмнөх жилүүдийн сонгуулийн өдрүүдэд кино театр хэвийн ажиллаж сонгуульдаа идэвхтэй оролцсон сонгогчдод үнэ төлбөргүй кино үзүүлж сонгуулийн идэвхийг нэмэгдүүлэх тал даар ажиллаж байсан туршлага бий. Мөн сонгуулийн насанд хүрээгүй хүүхэд багачуудад үзвэр үйлчилгээ үзүүлэх боломж хаагдаж байна.

Иймд кино театрууд сонгуулийн ирцийг дэмжих үүднээс зөвхөн саналаа өгсөн иргэдэд болон хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй байна.

Таны сурталчилгаа