Олон бөх гэмтэж бэртэж, унаж хальтирсан хиймэл зүлгийг хагас тэрбумаар авчран дэвсүүлж, улсын наадмыг усан наадам болгосон Ж.Энхжаргалан НИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж байна. Улсын заан Ц.Пүрэвсайхан нарын олон бөх хүнд, хөнгөнөөр бэртэж, уран хурц байх тусмаа хүний мэхэнд биш хөл доорх гулгаан дээр унаж, хичээл зүтгэл нь талаар болсон.
Төрийн наадмыг түйвээж, түмэн олныг бухимдуулсан Ж.Энхжаргалан Төв аймагт биш Төв цэнгэлдэх байрладаг Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байна. Улсын наадамд шөвгөрсөн бөхчүүдэд уран гулгалт, цана, тэшүүрийн цол зэрэг олгох инээдэм эмгэнэл дагуулсан иргэний санал гарсан юм. Хальтирсан бөх ихтэй, хариад харамсах яриа ихтэй монгол наадмын хятад дэвсгэрийг татвар төлөгч Та бидний 500 сая төгрөгөөр авчирч дэвссэн юм.
Дараа жилийн наадам даанч хол байна. Эрүүл явбал улсын наадмыг үзнэ, Энхжаргалангүй бол усан наадам үзэхгүй ээ.
2024-10-09
энхжарагланг дэмжинэ ажил хийхийн төлөө ажиллаж чадна