Цаг үеийн мэдээ

Сайхан сумын засаг дарга иргэдэд дуудлага худалдаагаар биш эхнэр Энхцэцэгтээ газар олгож, төсөл тусламжаар ирсэн үнээ мал өгч, эрчимжсэн ферм байгуулсан. Улсын газар, тусламжийн үнээгээр байгуулсан эхнэрийнхээ фермийг иргэн Б.Буянзаяад зарсан. Иргэн Б.Буянзаяагаас фермийнхээ үнийг олж авахын тулд хоршоо хөгжүүлэх сангаас 45 сая төгрөгийн зээл олгуулсан. Царцаа, шоргоолж хоёрын үлгэрт гахайнаас хялгас авахын тулд модноос үр гуйж, модны хүсэлтээр хэрээг холдуулж, хэрээг панаалдахын тулд будаанд явж, будааны байшинг чөлөөлөхийн тулд хулганатай уулздаг шиг юм болсон байна.   

Ширээ нуруунд дуудлага худалдаагаар газар олгохдоо нэг ширээнд Доржпэрэнлэйн Батдэлгэр, Доржпэрэнлэйн Лхамсүрэн, Доржпэрэнлэйн Отгонбаяр гэсэн төрсөн ах дүү гурвыг  өрсөлдүүлсэн жүжиг дэгэлсэн. Нэг эцэг эхийн төрсөн ах дүү гурав нэг газрыг үнийг өсгөн хаялцан, өрсөлдөн дуудалцан авсан байж таарах уу? Иргэн Д.Лхамсүрэн гэгчид ашигтай байршилд газар олгохдоо төрсөн ах дүү нар уралдуулж өрсөлдүүлдэг дархан мэхээ дахин ашигласан.

Хадланчдаас 1 га бүрээс 5000 төгрөг хураан авч өвсний нөөц бүрдүүлсэн гэх боловч өнгөрсөн өвөл цас зуд болоход өгөөгүй, өгдөг биш үзүүлэнгийн өвс нь журмын хашаанд ялзарч муудсан.  Сумын даргын сурцтай арга мэхийг сумын ИТХ-ын дарга Л.Сувданчимэг сурцтай ашигладаг. Хүргэнийхээ төрсөн эгчид дуудлага худалдаа зарлалгүйгээр газар олгосон. Хамаатнууд нь байшингаа бариад шомбойлгочихсон хойно нь газрын дуудлага худалдаагаа араас нь нөхөн явуулж, мэдээж хамаатнууд нь өөрсдөө ялсан. Сайхан сумын засаг дарга Б.Мөнхболдын бас нэг сайхан биш муухай зан бол өрөөлийн хийснийг өөртөө наах, бэлэн тавагласан хоолыг би хийсэн гэж попрохдоо гарамгай залуу юм байна. 

Эцсийн эцэст ИТХ-ын сонгууль сум, орон нутагт өргөн олонд биш өөртөө үйлчилдэг, ураг төрлийн модоо ургуулан усалдаг, төсөв хөрөнгийг түүгээр үүгээр зувчуулах эрхийн төлөөх сонгууль юм уу?   

Таны сурталчилгаа