Цаг үеийн мэдээ

Цагдаагийн байгууллагаас Орон нутгийн ээлжит сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээллийн талаар мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр:

-ИТХ-ын сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын 13-наас энэ оны аравдугаар сарын 8-ны хооронд нийт 492 гомдол мэдээлэл ирсэн байна. Үүнээс орон нутагт 274, нийслэлд 218 гомдол ирсэн. Нийт бүртгэгдсэн гомдол мэдээллийн 146 нь гэмт хэргийн шинжтэй. 346 нь зөрчлийн шинжтэй гомдол байна. Нийт бүртгэгдсэн 492 гомдол мэдээллээс шийдвэрлэсэн 279 гомдол байна. Өдгөө ажиллагаанд 213 гомдол шалгагдаж байна. Гомдол мэдээлэл гаргасан эх сурвалжаар нь ангилж үзвэл МАН-аас нийт 144, АН-аас 154, ХҮН-аас 15, бусад 179 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Бусад гэдэгт нэр дэвшигчдийн бие төлөөлөл, иргэд, бусад нам эвслүүд гэх мэт олон төрлийн эх сурвалж хамаар байна.

Гомдол мэдээллүүдийг зүйлчлэлээр ангилъя. Гэмт хэргийн шинжтэй нийт гомдол мэдээллийн 41 буюу 28.1 хувь нь Эрүүгийн хуулийн 14.5 буюу иргэн сонгуулийн эрхээ эдлэх сонгуулийн хорооны ажилд саад хийх зүйл ангид хамаарч байна. 89 гомдол мэдээлэл буюу 60.9 хувь нь Эрүүгийн хуулийн 14.8 буюу сонгуулийн үеэр худал мэдээлэл тараах гэсэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллүүд эзэлж байна. Төв аймгаас бусад бүх аймагт гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн.

Зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг зүйлчлэлээр авч үзье. Зөрчлийн тухай хуулийн 8.8 буюу эд хөрөнгө устгаж, гэмтээх төрлийн 56 гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Энэ нь нийт зөрчлийн 16.1 хувийг эзэлж байна. 17.1, 18.1 буюу хуульд зааснаас бусад хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан гэх утга бүхий 56 гомдол байна. Энэ нь мөн 16.1 хувийг эзэлж байна. 17.1.1, 16.1 Бараа, эд материал хөнгөлөлттэй үнээр худалдаалсан аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон төлбөргүй үзүүлсэн гэх гомдол 36 байна. Зөрчлийн тухай хуулийн 8.8 буюу хулгайлах буюу энэ зүйлчлэлийг сонгуулийн сурталчилгааны самбар хулгайлах зөрчлийг оруулж тооцсон. Нийт 36 ийм гомдол ирсэн.Бусад төрлийн 213 гомдол мэдээлэл ирсэн.

Таны сурталчилгаа