Орон нутгийн сонгуультай холбоотой анхаарах асуудлуудын талаар ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх албаны чиглэлийн ахлах байцаагч, хошууч Э.Саруул:
-Өнөөдөр сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа дуусаж байгаа. Өнөө шөнийн 12 цагаас хойш ямар нэг хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан үйлдэл гарвал энэ нь өөрөө хууль бус зөрчил юм гэдгийг эрх бүхий сонгуульд ажил хийж буй хүмүүс анхаарах хэрэгтэй. Сонгуулийн өдөр иргэдэд анхааруулах зүйлс байна. Санал авах байрнаас саналын хуудас авч гарсан, саналын хуудасны зураг дарсан, саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн бол энэ нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйл 10 мянган нэгжтэй тэмцэх хэмжээгээр торгох буюу 10 сая төгрөгөөр торгох санкцтай байдаг. Иргэд хууль, эрх зүйн мэдлэг дутмагаасаа болж “сонгуулиа өглөө” гэх стори хийж, дурсгал болгож зураг авах нь өөрөө хуулиар зохицуулагдсан хууль бус үйлдэл.
Сонгуулийн санал авах өдөр согтуурах ундаагаар үйлчилсэн, худалдан борлуулсан, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан, гадаа болон битүү талбайд худалдаа үйлчилгээний төв байгуулсан тохиолдолд мөн хүнийг 10 мянган нэгж хэмжээтэй тэнцэх хэмжээгээр торгох, хуулийн этгээдийг 100 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай байдаг.