Цаг үеийн мэдээ

Тансаг айраг компаниас жил болгон уламжлал болгон зохион явуулдаг “Тансаг айраг фестиваль” энэ жил 3 дахь удаагаа болно. 

Уг фестиваль “Монгол айраг, Монгол дархлаа” уриан дор ирэх ням гарагт буюу 10 сарын 13-нд 16 цагаас “Evento Ballroom”-ын хүндэтгэлийн их танхимд үүд хаалгаа нээнэ. Фестивалийн үеэр олон сонирхолтой тэмцээн уралдаан, үзүүлбэр болох юм. Хөтөлбөрт дуу хуур, яруу найраг, талын хуруу, дэмбээний наадам, азтан шалгаруулах, найр, найрлах ёс, нээлттэй микрофон ( Open mic ), аялал жуулчлалын маркетинг гэх мэт багтсан.

Талын хуруу тэмцээнд:

Тэргүүн байр Алтан медаль, 1.000.000 төгрөг +Дэмжигч байгууллагын гарын бэлэг

Дэд байр Мөнгөн медаль, 500,000 төгрөг+Дэмжигч байгууллагын гарын бэлэг

Дэмбээ наадамд:

Тэргүүн байр Аваргын цом, 1000,000₮+Дэмжигч байгууллагын гарын бэлэг

Дэд байр 500,000₮+Дэмжигч байгууллагын гарын бэлэг

Билетийн үнэ 100.000 төгрөг /Айраг, Хоол, Шимийн сархад/

Зохион байгуулагчдын зүгээс тус наадам нь ашгийн бус, Монгол айргийг дэлхийн тавцанд гаргах зорилготой гэсэн юм. Эрт дээр үеэс уламжлагдан ирж, олон зуун жилийн турш монголчууд биднийг ундаалж, тэжээж, анагааж ирсэн Айраг нь дэлхий дахинаа нэн Яаралтай хамгаалах шаардлагатай, соёлын биет бус өвийн жагсаалтад багтсан уламжлалт зан үйл бүхий бүхий монголчууд бидний бахархалт ундаа билээ.

Дэлхийн цаг уурын өөрчлөлт, экологийн тэнцвэрт бус байдал, хүнсний эрүүл ахуй, генийн өөрчлөлтийн асуудал хурцаар тавигдаж буй өнөө цаг үед Монголчууд бид дэлхийн хаа ч байхгүй уламжлалт ёс заншил, байгалийн цэвэр бүтээгдэхүүн, айрагны соёлоо дээдэлж Энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Айрагны ач тусыг дэлхий даяараа гайхан биширч байна. Япончууд манай айргийг онцлон судалж монголчууд хүүхэд ахуйгаасаа эхлэн сэргэлэн цовоо, авхаалж самбаатай, эр зоригтой, хүдэр чийрэг байж, улмаар мянган жилийн түүхт япон сумогийн ертөнцөд ноёлж байгаа нь айрагтай холбоотой гэж ярьдаг бол энэ жил Монгол орноор аялж олон цуврал нэвтрүүлэг хийсэн Солонгосын кино урлагийн жүжигчид мөн л манай айргийг амталж, гайхаж, биширч түүний найрлага, анагаах чадвар, ач тусын талаар багагүй ярьж сурталчилж байгааг та бүгд анзаарсан биз.

Манай айрагны соёлтой адил төстэй соёлтой Киргиз улс гэхэд адуу, айраг эсгэх заншлаараа бусдаас ялгарч, арабын болон европын орнуудын жуулчдыг татах талаар багагүй амжилт олж байна.

Иймээс өв соёл, уламжлал болсон энэ эрхэм ундаагаа эрхэмлэн дээдэлж, ач тусыг нь жилийн турш хүртэх боломж, технологийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эрэлхийлэн, олон жилийн турш хичээнгүйлэн ажиллаж байгаа манай хамт олон Та бүхэнд уламжлалт ёс заншил, айрагны соёлоо өөрийн бүтээгдэхүүнтэй хамт сурталчлан энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам монголчууд бидэнд зориулан Архиа бага ууж айргаа тааваараа уугаарай гэж хичээнгүйлэн захисан. Тийм ээ, монголчууд бид азтай. Байгалийн цэвэр бүтээгдэхүүн, дэлхийд хосгүй айргаа жилийн турш тааваараа хүртэх боломжтой ард түмэн. Ингээд намрын адаг сарын энэхүү билигт сайн өдөр энэ жилийн “Тансаг айраг фестиваль - 2024” -д хүрэлцэн ирж, тухлан сууж таалан найрлахыг хүсье. Хурай хурай хурай.

Таны сурталчилгаа