Өчигдөр Дорнод аймгийн цагдаагийн газарт малын бэлчээрээс болж маргалдаж нэгнээ хутгалсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна.
Тодруулбал, тус аймагт оршин суух 32 настай иргэн У-г зүс таних 30 настай иргэн О нь үл ялих маргаанаас болж нуруу тус газарт нь хутгалж гэмтээжээ.