Цаг үеийн мэдээ

Уяач Л.Цандэлэгийн гомдлоор “OOGII” брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэгийг шалгасан гэх асуудлын талаар тодруулахад, Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт дээрх иргэдтэй холбоотой хоёр асуудал шалгагдсан байна. Үүнд:

1. Иргэн Л.Цандэлэг/уяач/-ээс гаргасан “О.Оюунцэцэг 102 сая төгрөг өгч залилуулсан” гэх гомдолд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.  

2. Иргэн О.Оюунцэцэгээс гаргасан  “уяач Л.Цандэлэг нь айлган сүрдүүлж, дарамталсан” гэх гомдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг хаах саналтай Хан-Уул дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн. Прокуророос хэргийг хянаад “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хааж шийдвэрлэсэн.

Таны сурталчилгаа