Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотод 2013-2023 он хүртэл гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, барилгажуулах төслийг хэрэгжүүлсэн. Гэсэн ч дахин төлөвлөлтийн улмаас газраа чөлөөлүүлж, байр авч чадаагүй 640 өрх байна. Хотын дарга Х.Нямбаатар хохирсон өрхийн тооцоог гаргаж, хохирлыг барагдуулж шийдвэрлэж өгөхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон юм. Энэ хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сард 24 өрхийн асуудлыг шийдэж, орон сууцтай болгов. Мөн есдүгээр сарын 24-нд дахин 26 өрхийн төлөөлөлтэй уулзаж, орон сууц эзэмшүүлэх эрхийг энэ онд багтааж олгохоор болсон. Эдгээр хохирсон иргэд газраа чөлөөлүүлсэн ч төсөл хэрэгжээгүйн улмаас 4-9 жил газар болон амьдрах сууцгүй байсан юм. 

Таны сурталчилгаа