Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Архангай аймгийн нутагт оршин үйл ажиллагаагаа явуулж буй Хөшөө цайдам музейн алтан сан хөмрөгөөс Монголын Музейн 100 жил, Бүргэдчдийн баярыг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн музейд “Билгэ Хааны Өв” үзэсгэлэнгийн нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнд YI-YIII зууны үе болох 552-745 оны Түрэг улсын хаан Билгэ түүний дүү Култегин жанжин нарын тахилын онгоноос археологийн малтлагаар олдсон алт, мөнгөн эдлэлээс 30 гаруй хосгүй үнэт үзмэрийг үзэгчдэд дэлгэн харууллаа.