ХУД-ийн “Орхон” их сургуулиас урагш 115 дугаар сургууль хүртэл буюу Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбох замын ажил 2022 онд эхэлсэн. Газар чөлөөлөлтийн улмаас 2 жил орчим гацсан тус авто замыг өнгөрсөн 7 дугаар сард ашиглалтад оруулсан юм. Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбосон 0.6 км авто замын зорчих хэсэг нь 7 метр өргөн, хоёр талаараа 1.5 метр өргөн явган хүний замтай. Мөн ус зайлуулах шугам хоолойг угсарсан юм.