Монополын эсрэг газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д III улиралд 703 иргэн хандсанаас 115 утсанд 600, чатботод 68, и-баримт аппликейшнд 6, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 29 гомдол мэдээлэл ирүүлсэн байна. Үүнээс 598 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 6 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 21 иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, 6 Иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 72 иргэний гомдлыг шуурхай шийдвэрлэж 21.340.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдол, мэдээллийн дийлэнх нь худалдаа үйлчилгээ, харилцаа холбоо болон СӨХ-тэй холбоотой асуудлаар иргэд, хэрэглэгчид хандсан байна.