Нийгмийн даатгалын шимтгэлийн өрөө барагдуулахыг Нийгмийн даатгалын ерөнхий газраас уриаллаа.
Ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөөгүйгээс даатгуулагчид дараах эрсдэл үүснэ. Үүнд:
- Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ буурах
- Тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй байх
- Жирэмсэн, амаржсаны болон хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийн эрх үүсэхгүй байх
- Төрийн болон хувийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжгүй болох
- Банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээлийн үйлчилгээ авах боломжгүй болох
- Ажилгүйдлийн тэтгэмжийн эрх үүсэхгүй байх
- Гадаад улс руу зорчих виз мэдүүлэх үйлчилгээнд хамрагдах боломжгүй болох
- ҮОМШӨ-ний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн эрх үүсэхгүй байх.