Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд 2024 оны III улиралд бүртгэгдсэн 2.443.823 зөрчлийн 98.9 хувийг Цагдаа, 0.07 хувийг Гааль,  0.08  хувийг Татвар, 0.13 хувийг Гадаадын иргэн, харьяатын газар, 0.8 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан шалгаж шийдвэрлэсэн байна.

Прокуророос зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажлын явцад эрх бүхий албан тушаалтан иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас гаргасан гомдол, мэдээллийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан 2204 шийдвэрийг хүчингүй болгож, хууль зөрчиж шийтгэл оногдуулсан 7278 шийдвэрт дүгнэлт бичин хүчингүй болгуулах, өөрчлөлт оруулах арга хэмжээг авч, зөрчигдсөн эрхийг сэргээжээ.

Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг хангуулахаар зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудад 334 удаагийн шалгалт хийн, илэрсэн зөрчлийг арилгуулахаар 162 шаардлага хүргүүлж, 300 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад прокурорын бичсэн дүгнэлт 1 дахин, шаардлага 12.5 хувиар тус тус өсжээ.

Хяналт, шалгалтын явцад 9821 хүний зөрчигдсөн эрхийг сэргээсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1183 буюу 13.7 хувиар өссөн байна.

Таны сурталчилгаа