Нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагын өргөтгөсөн шуурхай хурал боллоо. Хурлаар гал түймэр унтраах аврах ангийн объектуудад хийсэн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний дүн, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, техникийн бэлтгэл бэлэн байдал, нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх завьт эргүүлийн нэгдсэн арга хэмжээний үр дүнг танилцууллаа.Түүнчлэн алба хаагчдын бие хүний суурь судалгааны дүнг удирдлагуудад танилцуулан, бүтцийн нэгжүүд цаашид хийх авч хэрэгжүүлэх ажлынхаа талаар хэлэлцсэн.
Хурлын төгсгөлд дарга, хурандаа А.Дашням албаны бэлтгэл бэлэн байдал, бие бүрэлдэхүүний сахилга ёс зүй, ажлын цаг ашиглалт үр дүнг дээшлүүлж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах ажлыг эрчимжүүлж ажиллахыг нийт удирдах бүрэлдэхүүнд чиглэл болголоо.