Монголын их хөлгөн туульсын нэг "Хан харангуй” туулиар өгүүлэмжилсэн шуудангийн марк шинээр хэвлэгдлээ. Дэлхийн шуудангийн өдөр, Монгол шуудангийн 100 жилийн ойг тохиолдуулан “Монгол шуудан” компаниас “Монгол ардын тууль-Хан харангуй” сэдэвт марк, анхны өдрийн дугтуйг бүтээснээ 2024 оны аравдугаар сарын 9-ний өдөр нийтэд ил болголоо.
Монголын Үндэсний музейд зохион байгуулсан нээлтийн ёслолд эрдэмтэн судлаач, эрхэм туульчид, маркийг бүтээхэд оролцсон албаны хүмүүс, уран бүтээлчдийн төлөөллүүд оролцсон юм. Монголчуудын түүх соёлын нэг хэсэг болох аман зохиолын баатарлаг тууль нь олон зуун мөр шүлэг, аялгуу, ая дан, туульчийн уран чадвар зэргийг харуулдаг бөгөөд уг туулийг монгол уран зургийн аргаар илэрхийлсэн байна.
Дэлхийн 190 гаруй оронд Хүн төрөлхтний "Нэн яаралтай хамгаалах соёлын биет бус өв"-ийн жагсаалтад орсон монгол туулийн марк ийнхүү дэлхийд данстай боллоо.