Цаг үеийн мэдээ

Боловсролын сайд П.Наранбаяр АНУ-ын Потомакийн их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзан, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, Боловсролын яам, Потомакийн их сургууль хооронд харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.

Санамж бичиг байгуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд суралцагчдыг дотоодын зардлаар тус их сургуульд хамруулах боломжтой болж, англи хэлний багш нарыг чадавхжуулах богино, урт хугацааны сургалтыг зохион байгуулах болов.

Таны сурталчилгаа