Цаг үеийн мэдээ

2019 оны 11 дүгээр сард ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 40 дүгээр чуулганаар жил бүрийн 11 дүгээр сарын эхний 7 хоногийн ПҮРЭВ гарагийг “Сургуулийн орчны хүчирхийлэл, дээрэлхэл, цахим дарамтыг устгах олон улсын өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн.

2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд "Боловсролын орчинд хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага мэдээлэл" НИЙТ 1377 бүртгэгдсэн байна. Үүнээс 960 дуудлага, мэдээлэлд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж шийдвэрлэн, 417 дуудлага мэдээлэлд хяналт тавин ажиллаж байна.

Ирсэн дуудлага мэдээллийг ангилбал:

- Бие махбодын хүчирхийлэл- 460

- Сэтгэл санааны хүчирхийлэл- 165

- Үл хайхрах хүчирхийлэл- 36 

- Сургуулийн албан хаагчидтай холбоотой- 115

- Бусад- 38 

ҮЕ ТЭНГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ- 463 буюу хамгийн өндөр хувийг эзэлж байна. 

Үе тэнгийнхний дарамт, дээрэлхэл нь далдуур, давтагдаж, даамжирдаг хүүхдэд маш их хор уршигтай төдийгүй нийгмийн эрүүл мэндийн ноцтой асуудал юм. 

Тиймээс өсвөр насныхны дундах дарамт, дээрэлхлийн асуудалд Дэлхий нийтээрээ анхаарал хандуулж, түүнээс урьдчилан сэргийлэх бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааг хувь хүн, гэр бүл, сургууль, орон нутгийн бүх түвшинд хэрэгжүүлэхийг зөвлөж байна. 

Таны сурталчилгаа