Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саналаа өглөө. Тэрбээр "Юуны өмнө сонгогчдодоо саналаа өгөхийг уриалж байна. Яагаад гэвэл Үндсэн хуулийн дагуу ардчилсан Монгол Улсын иргэний хувьд саналаа өгнө гэдэг төрийн эрх барих байгууллагыг байгуулахад иргэнийхээ хувьд оролцож байгаа үндсэн хуулийн эрх чөлөө гэсэн үг. Тийм учраас УИХ-тай адилхан маш идэвхтэй саналаа өгөхийг уриалж байна. Парламентын сонгууль илүү бодлогын чанартай. Төрийн эрх барих дээд байгууллагаа байгуулдаг. Түүнээс Загийн газар үндэсний хэмжээний бодлогыг явуулдаг. Энэ удаагийн парламентын сонгууль анх удаа 126 төлөөлөлтэй болсон. Сонгуулийн үр дүнд парламентын таван намтай, эмэгтэйчүүдийн төлөөлөл 25-аас дээш хувьтай Ази тивдээ дэвшилттэй парламентыг байгуулсан. Үүгээрээ орон нутгийн сонгуулийн хувьд ч гэсэн таны амьдрал маш ойрхон шийдвэрийг гаргадаг сонголт гэж хэлж болно. Сонгууль гэдэг нь сонголт. Тиймээс иргэд өөрийнхөө амьдралд ойрхон прагматик бодитой сонголтыг хийгээсэй. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр биелэхэд ямар төлөөлөл байвал Засгийн газартайгаа илүү ойрхон ажиллаж чадах вэ, яаж орон нутагтаа асуудлаа шийдэж чадах вэ гэдэг асуудал туйлын чухал. Нийслэл Улаанбаатар хотод Засгийн газар ирэх жилүүдэд томоохон анхаарал хандуулахаар байгаа. Иргэд ч гэсэн сонголтоо зөв хийх нь зүйтэй байх. Аль аль намаас янз бүрийн л хүмүүс дэвшиж байх шиг байна. Ирэх дөрвөн жилийн амьдралтай холбоотой, ирэх дөрвөн жилийн түгжрэлийг шийдэх үү гэдэгтэй холбоотой, орон нутгийн хувьд бүсчилж хөгжих үү гэдэгтэй холбоотой сонголт гэж ойлгож болно" гэлээ.  

Таны сурталчилгаа