Цаг үеийн мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль өнөөдөр буюу аравдугаар сарын 11-нд орон даяар эхэллээ.

Сонгуулийн ерөнхий хорооны энэ сарын 9-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор тус сонгуульд ашиглах саналын хуудасны загварыг баталсан. Саналын хуудас нь "Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал", "Сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал" гэсэн хоёр хэсэгтэй байх ба тухайн сонгогч өөрийн дэмжиж буй нэр дэвшигчийн өмнөх зууван дүрсийг дүүргэн будаж саналаа өгөх юм.

Мандатын тооноос илүү нэр дэвшигчийн төлөө тэмдэглэгээ хийсэн бол тус санал хүчингүйд тооцогдоно гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

Таны сурталчилгаа