Онцгой байдлын ерөнхий газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Газар хөдлөлтийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хоёрдугаар үе шатны хүрээнд барилга, байгууламжийг хүчитгэх тухай заалтыг Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд оруулах чиглэлээр хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад төслийн багийн ахлагч К.Овада, төслийн ажилтан Я.Эрдэнэбат, ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардорж, мөн газрын тасгийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн нар оролцсон юм.
Барилгын хүчитгэлтэй холбоотой эрх зүйн орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төлөвлөгөө, заавар боловсруулах тус ажлын хэсэг нь газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр барилга, байгууламжийг хүчитгэх тухай заалтыг Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд оруулах талаар санал солилцсон юм.