2024 оны 10-р сарын 12-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр гадаад байдалдаа анхааран, гоо сайхнаас таашаал авснаар сэтгэл гутралаас зайлсхийнэ. Од эрхэс чин сэтгэл зүрхний хүсэл бодолд тань туслахад бэлэн байна. Таны үйлдэл тодорхой бөгөөд зорилго тэмүүлэлтэй байна. Бүтээлч байдал болон сэтгэн бодох чадвар нэмэгдэх зэрэг нь таны тодорхойгүй байдлаас салахад тусална.
Үхэр: Амжилт, ялалт хосолсон гайхалтай өдрүүдийн нэг байна. Санхүүгийн хүндрэл бэрхшээл арилж, шинэ орлого орж ирнэ. Хайртай хүмүүстээ гэнэтийн бэлэг барих хүсэл мөрөөдөл биелнэ. Төлөвлөж байсан үнэт эдлэлээ худалдан авах магадлалтай. Илүү ашигтай ажлын санал ирнэ. Хайр дурлалын болзоог таалагдаж байсан хүнтэйгээ хийх бололтой. Гэхдээ хайр дурлалын асуудалд болгоомжтой хандаж хөнгөн амлалт өгөхгүй байх хэрэгтэйг зөвлөж байна.
Ихэр: Аян замд явах бол анхаарлаа өөр бусад зүйлд хандуулах хэрэггүй. Аливаа үйл ажиллагаанд оролцохдоо болгоомжтой байх өдөр. Хэн нэгэн хүний ятгалгад автан, уруу татагдах явдал гарч магадгүй. Та өөрийн эрх ашгаас илүү бусдыг бодолцох эсэхээ шийдэх хэрэгтэй бололтой. Дотоод мэдрэмжээ зарим үед сайн сонсох хэрэгтэй.
Мэлхий: Олон хүний хөл үймээнд сандарч гүйх хэрэггүй. Энэ цаг үед олон ажлыг зэрэг амжуулах гэж улайран нь алдаа эндэгдэл гаргах томоохон шалтгаан болж мэднэ. Аялал зугаалгаар явах нь адал явдал, таатай өрнөлөөр дүүрэн байх бөгөөд зарим хүмүүсийн хувьд шинэ боломжийн эхлэл болж өгнө.
Арслан: Богино хугацааны аялалд гарах нь танай гэр бүлийнхний хувьд хамгийн сайхан мөч, мартагдашгүй дурсамж болно. Мөн ажлын ачааллаа чөлөөлөх сайхан сэргэлт байна. Тайван амгалан, хайр ундарсан амралтын өдөр байлгаарай. Харин хэн нэгнийд зочлох эсвэл гэртээ зочин хүлээж авахад тохиромжгүй бололтой.
Охин: Таныг амжилт хүлээж байна. Давтагдашгүй зан чанар, сонирхолтой, хэвшмэл биш гаргалгаа, сийрэг ухаан бодол тань ихэнх хүмүүсийг гайхшируулах болно. Таны амьдралын эрч хүч нэмэгдэнэ. Өнөөдөр хувийн бизнесээ өргөжүүлэх талаар бодох болно. Мөн нөлөө бүхий хүмүүс ур чадварыг тань үнэлэх болно.
Жинлүүр: Ахмад настай хүмүүс дээр очиж уулзан, жаргал зовлонг нь хуваалц. Таны сэтгэлийг зовоосон асуудал ч тэдний анхаарлыг татах болно. Танд хэн нэгэн сайхан мэдээ дуулгах болно. Амралтын өдрөө хайртай хүмүүстээ бүрэн зориулаарай. Олны хөлийн газар анхаарал болгоомжтой явах хэрэгтэй. Оройг нам гүм орчинд амар тайван өнгөрүүлэх нь танд хэрэгтэй амралт байх болно.
Хилэнц: Бүх сайхан төлөвлөгөө нь зөвхөн гэр бүлийнхний тусын тулд, тэдний аз жаргалын төлөө гэдгийг мартаж болохгүй. Шинэ санаа нь олон хүнийг хамарсан байлаа ч гэсэн биеллээ олоход маш бага хугацаа зарцуулах, бага зардлаар бүтэхээр байх тул өөрийн гаргасан санаа бодолдоо тууштай байж хэрэгжүүлэх арга замыг хай. Үр дүн нь хангалттай сайн байх болно.
Нум: Хэт их ажлын ачаалал нь таныг ядраасан тул өнөөдөр сайн амрах үе. Ядаргаа стресс нь бие эрхтнийг тань өвчлөхөд хамгийн их нөлөөлөх болно. Тиймээс өөртөө цаг гарган ажил амралтаа зөв зохистой зохицуулж байхыг зөвлөж байна. Ахмад хүмүүстэй харилцахдаа үл хүндэтгэх байдал гаргахаас болгоомжил. Санамсаргүй байдлаар бусдыг гомдоох явдал гарч мэднэ.
Матар: Өөдрөг байдал, идэвх зүтгэл нь таныг улам бүр идэвхтэй болгож, эргэн тойрны хүмүүсийн анхаарлын төвд байлгана. Аялж зугаалах, холын аянд гарахад таатай байна. Энэ бүгдээс та маш сайхан энергийг авч чадна. Та ер бусын халуун дулаан, өөдрөг сэтгэл урам зоригоор дүүрэн байна. Зөн совин, зүүд зэрэгтээ бүрэн итгэх хэрэггүй.
Хумх: Олон нийтийн газраар явахдаа болгоомжтой байх өдөр. Хэрүүл маргаанаас зайлсхийхийг зөвлөж байна. Мэдрэмж, зөн билгээ ашиглан амьдралд нөлөөлж болохуйц сонголт хийх шаардлага гарч магадгүй. Та дотоод мөн чанар болон дотнын хайртай хүмүүсийн хүсэл зоригт түшиглэн сонголт хийгээрэй.
Загас: Гэр бүлд ямар нэгэн таатай үйл явдал өрнөнө. Холоос ирсэн зочин эсвэл ойр дотнын хэн нэгний ачаар энэ өдрийг гэрэл гэгээтэй болгоно. Үр хүүхдийнхээ амжилтаар бахархах, тэдний ирээдүйд санаа зовох зүйлгүй болсон мэт сэтгэгдэл төрнө. Хүрээлэн буй орчноосоо, хайртай хүмүүсээсээ бүх сайн сайхныг мэдрээрэй.
Thank you so much for registering, I am very pleased to see you on the site http://zogii.mn 5686708 verygoodplustime !
2024-10-11
Thank you so much for registering, I am very pleased to see you on the site http://zogii.mn 5182133 verygoodplustime !