“Майдар эргэх ёслол” намрын адаг сарын шинийн 7 буюу аравдугаар сарын 10-нд ёслол төгөлдөр боллоо.
МАЙДАР ЭРГЭХ зан үйлд Майдар бурханыг ногоон морь хөлөглөж газар орноо эргэж буй байдлаар билэгдэн үзүүлдэг.
Ирээдүйд бидний газар орноо Майдар бурхан залран ирснээр хүмүүсийн аж байдал эргэн сайжирч Майдар бурхан замбуутивд хүний төрлөөр морилон номоо номлох үед дэргэд нь шавь болж төрөөд Майдар бурханаас ном сонсон орчлонгоос гэгээрч зовлонгийн уг шалтгааныг бүрэн арилгаж төгс гэгээрэлд хүрэхийг бэлгэддэг ажээ.