Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн хэв журмын эргүүл, хамгаалалт, замын хөдөлгөөн зохицуулалтад улсын хэмжээнд 451 чиглэлд 8224 алба хаагч машинт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.
Иргэд та бүхнийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.