Цаг үеийн мэдээ

БИЛГИЙН ТООЛЛЫН 10

2024.10.12 / БЯМБА ГАРАГ

НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН

ДӨРВӨН НОГООН ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР

Үс засуулбал: Эрч хүч ихэснэ.

Наран ургах, шингэх: 07.07-18.10

Барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Суудал: Уул

Аргын тооллын 10 сарын 12, Санчир гараг. Билгийн тооллын 10, Булаагч одтой одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:07-18:10. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихэснэ.

Таны сурталчилгаа