Цаг үеийн мэдээ

Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ. Мэдээлэлд "Нийслэлийн сонгуулийн хорооноос 21:00 цагт мэдээлэл хийх байсан. Сонгуулийн ерөнхий хороо дүнг нэгтгэж хараахан дуусгаагүй байна. Нийт тойргийн дүн нэгтгэгдээгүй тул мэдээлэл өгч байх хооронд үлдсэн тойргийн дүн нэгтгэгдэх байх. Зарим дүн нэгтгэгдсэн тойргийн мэдээллийг танилцуулъя. Багануур дүүрэгт нийт хоёр мандаттай. МАН-аас нэр дэвшигч С.Даваасүрэн, Т.Отгонболд нар хамгийн их санал авсан байна. Багахангай дүүрэгт АН-аас нэр дэвшигч Б.Золтуяа хамгийн өндөр саналыг авчээ. БГД зургаан мандаттай. Хамгийн олон санал авснаас нь эхлээд танилцуулъя. МАН-аас нэр дэвшигч Сумъяабаатар, МАН-аас нэр дэвшигч Ж.Батбаясгалан, МАН-аас нэр дэвшигч Б.Сэмжидмаа, МАН-аас нэр дэвшигч Д.Энхбаяр, МАН-аас нэр дэвшигч Ч.Мэндбаяр, МАН-аас нэр дэвшигч Э.Энхтөр гэсэн хүмүүс хамгийн их саналыг авсан байна. БЗД гурван тойрогтой. Хоёрдугаар тойрогт гурван мандаттай. МАН-аас нэр дэвшигч Г.Ууганбаяр, МАН-аас нэр дэвшигч Ч.Батзориг, АН-аас нэр дэвшигч Т.Батцогт нар хамгийн олон санал авчээ. БЗД-ийн гуравдугаар тойргоос нэр дэвшигч МАН-аас нэр дэвшигч А.Баяр, МАН-аас нэр дэвшигч Б.Мөнхбаатар, МАН-аас нэр дэвшигч Э.Одонтуяа нар хамгийн олон санал авсан байна. Нэгдүгээр тойрогт мөн дөрвөн мандаттай. МАН-аас нэр дэвшигч Г.Жаргалсайхан, МАН-аас нэр дэвшигч Г.Жаргалсайхан, МАН-аас нэр дэвшигч Ү.Оюунзул, МАН-аас нэр дэвшигч Т.Даваадалай, МАН-аас нэр дэвшигч Х.Жавхлан нар хамгийн олон санал авчээ. Налайх дүүрэг хоёр мандаттай. Одоогоор нэгтгэгдэж орж ирээгүй байна. СХД нийт 10 мандаттай. Одоогоор гүйцэт нэгтгэгдээгүй байна. СХД-ийн тавдугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Төрхүү, МАН-аас нэр дэвшигч Г.Батзориг, МАН-аас нэр дэвшигч Ц.Баттөр, МАН-аас нэр дэвшигч Э.Хулан, МАН-аас нэр дэвшигч Б.Сэргэлэнбаатар нар одоогоор хамгийн өндөр саналтай явна. СХД-ийн зургаадугаар тойрог таван мандаттай. МАН-аас нэр дэвшигч Х.Нямбаатар, МАН-аас нэр дэвшигч Д.Ундармаа, МАН-аас нэр дэвшигч Ж.Сандагсүрэн, МАН-аас нэр дэвшигч Б.Хуягбаатар, МАН-аас нэр дэвшигч Г.Батбаяр нар тэргүүлж байна. СБД дөрвөн мандаттай. Долдугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Д.Бадарсан, МАН-аас нэр дэвшигч Б.Ану-Үжин, МАН-аас нэр дэвшигч Б.Дөлгөөн, АН-аас нэр дэвшигч Х.Эрдэнэсүх нар хамгийн өндөр санал авчээ. ХУД нийт зургаан мандаттай. МАН-аас нэр дэвшигч А.Амартүвшин, МАН-аас нэр дэвшигч Ж.Энхжаргалан, МАН-аас нэр дэвшигч Т.Хосбаяр, МАН-аас нэр дэвшигч Г.Батсайхан, АН-аас нэр дэвшигч О.Зундуйдорж, МАН-аас нэр дэвшигч Г.Мягмар нар хамгийн өндөр саналыг авчээ. ЧД нийт дөрвөн мандаттай. МАН-аас нэр дэвшигч Н.Мандуул, МАН-аас нэр дэвшигч Б.Мөнхбат, МАН-аас нэр дэвшигч Л.Ариунтуяа, З.Төмөртөөмөө нар хамгийн өндөр санал авсан байна. Налайх дүүрэг одоогоор нэгтгэгдсэн дүн орж ирээгүй байна" гэв. 

Таны сурталчилгаа