Нийслэлийн МАН-аас мэдээлэл хийлээ.
Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар: "Нийслэлийн ИТХ-ын 45 мандатаас 40-д нь МАН-аас нэр дэвшигчид ялалт байгуулжээ. Нийслэлийн МАН-аас энэ сонгуульд нийт есөн эмэгтэй нэр дэвшигчийг дэвшүүлсэн. Есүүлээ ялалт байгуулсан гэх сайхан мэдээг хүлээн авлаа. 2024-2028 онд Нийслэлийн МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг бид хэрэгжүүлж, нийслэл Улаанбаатар хотынхоо тулгамдсан олон асуудлыг шийдэж, их бүтээн байгуулалт, их хөгжлийн тэсрэлтийг хийх болно гэдгээ нийслэлчүүддээ хэлэхэд таатай байна. Бидэнд итгэл хүлээлгэн санал өгсөн нийт сонгогчдодоо талархал илэрхийлье. Мөн бидэнд саналаа өгөөгүй ч гэсэн нийслэл хотынхоо төлөө санаа зовниж байгаа нийт сонгогчдынхоо итгэлийг олж авахын төлөө бид хичээн ажиллах болно гэдгээ хэлье. Баярлалаа" гэв.