Нийслэлийн АН-аас мэдээлэл хийлээ. Мэдээлэлд "Орон нутгийн сонгууль дүнгээ гаргаж байна. Бид бүхэн Сонгуулийн ерөнхий хороо болон аймгуудын сонгуулийн хороо, аймаг дүүрэгт байгаа намын штабуудаасаа нэгдсэн дүнгүүдээ авч байна. Өнөөдрийн сонгуульд АН маш амжилттай оролцож байна. Аймгуудын тухайд 21 аймгаас найман аймагт ялаад байгаа. Гурван аймагт маргаантай байна. Хуулийн маргаантай асуудлууд гарсан учир дахин тооллого хийх магадлалтай. Нийслэлд нэг дүүрэгт ялсан. Нэг дүүрэгт нэг хүний зөрүүтэй ялагдсан. Ерөнхийдөө нийслэлд ялагдал хүлээжээ. Аймгуудаас сонгуулийн хорооноос түрүүлээд намынхан маань мэдээлэл өгч байна. Энэ нь төөрөгдөл үүсгэж байгаа учраас гурван аймагт маргааныг эцэслэн шийдэгдтэл хүлээж байна. Гар тооллого руу орсон. Нийслэлийн ялагдлын хувьд олон намаас олон нэр дэвшигчид дэвшсэнээс нэлээд нөлөөлөл үүслээ. Зөвхөн Багануур дүүрэгт АН бусад намуудтай нэгдэж орсон. Харамсалтай нь нэг хүний зөрүүтэй ялагдлаа. 12:13 гэсэн харьцаатай гарсан. Цаашид нийслэлд ардчиллын чиг баримжаатай намууд нэгдэж орох юм бол МАН-ыг ялах боломж харагдаж байна гэдгийг онцлоод хэлье. Монгол Улсын 330 сумаас одоогийн байдлаар АН 150 сумд ялалт байгуулаад байна.
2024-10-12
Өө нөгөө сүхбаатарын архичин ч хаана гараа бэ