Архангай аймагт энэ оны хувьд өвс тэжээлийн зах зээлийн үнэ харьцангуй өндөр буюу нэг боодол өвс 13000-14000 төгрөгөөр борлуулагдаж байна.
Иймд 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор аймгийн Засаг даргын тамгын газар, аж ахуйн нэгжтэй хамтран аймгийн бүх малчин өрхөд 50 боодол өвсийг нэг бүрийн үнэ 9800 төгрөгөөр тооцож олгож байна.
Малчид уг өвсийг аймгийн нөөцийн хашаанаас худалдан авах юм.