Цаг үеийн мэдээ

12 ордын энэ долоо хоногийн зурхай (2024/10/14 - 2024/10/20)

Хонь: Энэ долоо хоногийн эхээр хувийн амьдралд зарим нэг өөрчлөлт гарч магадгүй. Санхүүгийн байдлаа дээшлүүлэх боломж бололцоо ч гарч ирнэ. Эерэг энергийг өөртөө хуримтлуулж, бүх зүйлийг сайтар зохион байгуулж чадвал хүссэн амжилтыг авчирна. Харин хувийн харилцаа болон нийгмийн байр суурийн хооронд зөрчилдөөн үүсэж магадгүй. Эртнээс хүсэж байсан ажлаа эхлүүлэх болон албан томилолтоор явах боломж гарна. Уур уцаар, бухимдал гомдлоо тэвчихийг зөвлөж байна. Долоо хоногийн дундуур мөнгө санхүүгийн талаар бодлогогүй алхам, яарсан үйлдэл хийх хэрэггүй. Эрсдэлтэй ажил хэрэг явуулах, томоохон худалдан авалт хийх зэргээс зайлсхий. Ялангуяа хүч чадал шаардсан аливаа ажил нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Танд туршлага болох боломжийг алдах хэрэггүй. Харин долоо хоногийн сүүлээр амарч зугаалангаа ажил төрлөө амжуулахад таатай. Олны хөлийн газраас аль болох хол байхыг хичээ. Элдэв янзын мэдээ мэдээллээс өөрийгөө чөлөөл. Ажил амьдралд саад учруулдаг хүмүүсээс аль болох холуур байхыг зөвлөж байна.

Үхэр: Энэ долоо хоногт ажил хэргийн харилцаанд өөрийгөө зөв талаас нь харуулж, сайн үнэлгээ авна. Та хамгийн сайн гэрээ хэлэлцээрийг хийж чадна. Мөн шинээр ажилд орох ярилцлага, шалгалт өгөх хүмүүст таатай байна. Уран бүтээлч хүмүүст сайнаар нөлөөлөх ямар үйл явдал тохионо. Олны дунд биеэ авч явах тал дээр сайн анхаар. Сөрөг сэтгэл хөдлөлөө сайтар хянаж, тэвчээртэй бай. Гэнэтийн санал орж ирж магадгүй. Эсвэл шийдвэр гаргах нөхцөл байдал үүсэх бололтой. Өөртөө тохиох сайн муу зүйлийг хүлээж авахад үргэлж бэлэн бай. Хэн нэгэнд найдаж ажил бүтнэ гэж хүлээх хэрэггүй. Зөвхөн өөрөө өөртөө л найдаж, бүхнийг амжуулаарай. Хувь тавилан таны бардам омголон байдлыг сорино. Ямар нэгэн асуудал гарч болзошгүй тул бүх төлөвлөгөө, бичиг баримтаа сайн цэгцэлж хадгал. Долоо хоногийн сүүл рүү хөндлөнгийн зүгээс сөрөг хандлага ирэх бололтой. Таны шийдэмгий бус байдал, эргэлзээ тээнэгэлзээ төрүүлсэн үг яриа хүндрэл бэрхшээл авчирч магадгүй. Өөрийгөө доогуур үзэх, ур чадвараа үнэлэхгүй байх зэрэг нь таныг бухимдуулж, орчин тойрондоо таагүй уур амьсгалыг бий болгоход хүргэж мэднэ. Таны хичээл зүтгэлийн хариуд үр дүн ирэхгүй байна гэж гомдоллох хэрэггүй. Учир нь бүх зүйл цаг хугацаатай байдаг гэдгийг санаарай. Бусдын санал бодолд илүү нийцүүлж аливаа зүйлийг хийх нь илүү оновчтой байх үе юм. Эхэлсэн ажлаа дундаас нь орхих тухай бодохын ч хэрэггүй. Биеийн эрүүл мэнд муудаж магадгүй тул эрүүл мэнддээ анхаарал хандуулах хэрэгтэй байна.

Ихэр: Долоо хоногийн эхээр цаашдын хувь заяанд нөлөөлөх хүнтэйгээ танилцаж магадгүй. Сэтгэл хөдлөлөө барьж, бодол санаагаа тайван, цэгцтэй гаргахад суралцах хэрэгтэй. Таны урам зоригтой байдал болон эрс шийдэмгий зан эргэн тойрны хүмүүсийг гайхшируулахад хүргэнэ. Бусдын өдөөн хатгалга, хов живэнд автах хэрэггүй. Долоо хоногийн дундуур хайртай хүнтэйгээ сайхан харилцаа тогтоох эсэх нь таны тэвчээртэй, ухаалаг байхаас ихээхэн хамаарна. Түргэн зангаасаа болж бусдын олз болох магадлал өндөр байгаа тул өөртөө хяналттай байж, бүх зүйл дээр тунг нь тааруулж хандах хэрэгтэй гэж зөвлөж байна. Ахмад настай хүмүүсийн хууч өвчин хөдлөх магадлалтай тул өөртөө анхаарал халамж тавиарай. Долоо хоногийн сүүлээр аяллаар явах, агаарт гарах зэргээр амралтын өдрийг найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ үр дүнтэй өнгөрүүлж эрч хүчээ хуримтлуулаарай. Ухаалаг бөгөөд мэдрэмжтэй байдал нь ажил хэрэгт амжилт бүтээлийг өгнө. Харин их зан, бусдыг үл хүндэлсэн байдал нь эргэн тойрныхоо хүмүүсийн дунд өөрийгөө сул талыг ил гаргасан үйлдэл байх болно.

Мэлхий: Ажлын амжилт, албан тушаалын ахиц дэвшлийг гэнэт мэдрэх нь танай гэр бүлийн хувьд томоохон баярт мэдээ болно. Хэдийгээр ажил төрлийн асуудлаа хувийн амьдралтайгаа хамаагүй хутгах хэрэггүй боловч зарим тохиолдолд гэр бүлтэйгээ зөвлөлдөх хүсэл төрнө. Энэ нь зарим тохиолдолд эрсдэл дагуулахаас сэргийлэх магадлалтай. Таны амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчилж мэдэх хүмүүстэй танилцана. Танд ирсэн гэнэтийн мэдээнд тулгамдаж сандралгүй шийдвэр гарга. Буруу гаргасан шийдвэр нь нөхцөл байдлыг буруугаар эргүүлж мэднэ. Хэвлэн нийтлэх, бичиг цаасны ажилтай хүмүүсийн хувьд ихээхэн таатай үе. Урам зориг, хичээл зүтгэлийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл нь сэтгэл гаргасан бүтээл нь байх болно. Бусдыг ойлгох чадвар, урам зориг, уран бүтээлийн онгод зэрэг нь таны ажлыг амжилттай дуусгах боломж олгоно. Харин аз туршиж хөрөнгө оруулалт хийх, ихээхэн мөнгө зарлагадах хэрэггүй. Элдэв таагүй зүйлд аль ч талаараа өөрийгөө бүрэн дүүрэн бэлтгэж, айж эмээхгүй байхыг эрхэмлээрэй. Долоо хоногийн сүүл рүү хамааралгүй зүйлүүдийг өөр дээрээ овоолж, асуудал нэмэх нь таныг эргээд төвөгтэй байдалд хүргэнэ гэдгийг санаарай. Ганцаардмал байдлаасаа ангижирч ойр дотнын хүмүүстэйгээ өөрт тулгамдсан асуудлаа хуваалцах нь таны дотоод сэтгэлийг хөнгөвчилж өгнө. Харилцаа холбоогоо хэвээр авч үлдэхийг хүссэн ч санаснаар тань болохгүй л болов уу. Шинэ газар, шинэ танилууд зэрэг нь танд тааламжтай байдлыг авчрах төдийгүй таны зорьсон үйлсэд тань ихээхэн эерэг үр дүнг авчирна. Эрүүл мэндээ муутгахгүй байхын тулд дархлаагаа дэмжиж, хоол хүнсээ зөв сонгон хэрэглээрэй.

Арслан: Долоо хоногийн эхээр дуртай ажил тань таныг эрч хүчээр цэнэглэж, эергээр урамшуулах болно. Өөрийн халуун дулаан сэтгэлээр эргэн тойрны хүмүүсээ татаж чадвал бүхий л ажлаа амжилттай дуусгана. Хайртай хүнтэйгээ харилцаагаа хүндрүүлэхгүй байх тал дээр онцгой анхаар. Хайр дурлалын харилцаа санаснаас хурдан харилцан итгэлцэлд хүрч, сэтгэлээ нээх бололтой. Харин долоо хоногийн дундуур хариуцлагатай, тооцоотой байж ахуй амьдралаа өөд нь тат. Аливаа гаргах шийдвэрээ нухацтай бодож тунгаахыг од эрхэс зөвлөж байна. Таны хувьд их мэдээлэл, арвин туршлага хуримтлуулах боломж гарна гэдгийг санаарай. Аливаа харилцаа холбоондоо уян хатан чанарыг зөв ашиглах эсэхээс таны амжилт ололт шууд хамаарах бололтой. Долоо хоногийн сүүлээр асуудалтай байгаа ажлынхаа талаар эргэцүүлэн тунгаах үе. Оновчтой шийдвэр гаргах болон зөв гаргалгаа олох талаар ахицтай байж чадна. Хүсэн хүлээсэн шинэ эхлэлээ тавих боломж гарна. Бие тавгүйрхэх, хууч өвчин хөдлөх нөхцөл байдал үүснэ. Ялангуяа настай хүмүүсийн хувьд энэхүү нөхцөл байдлын улмаас бие эрхтэн дордож мэдэх юм.

Охин: Бодлогогүй үг хэл, хайхрамжгүй хэнэггүй байдлаасаа болж бодож төлөвлөж байсан зорилгодоо хүрэхгүй байж мэднэ. Ийм байдалд хүрэхгүйн тулд хамтрагч нартайгаа эвсэг байж тэдний урмыг хугалахгүй байх нь юу юунаас илүү чухал. Гаднын нөлөөтэй түрэмгий, бүдүүлэг зан авир ирж магадгүй тул болгоомжтой байхыг зөвлөж байна. Олон нийтийн үйл ажиллагаанд анхаарал болгоомжтой хандаж байгаарай. Харин долоо хоногийн дундуур бүх зүйлийг хийж зохицуулах чадвар нэмэгдэнэ. Урам зоригоор дүүрэн байх болно. Ихэнх зүйл энгийн оролдлогоор бүтнэ гэдгийг од эрхэс танд амлаж байна. Танд ажил хэргийн төсөөлж байгаагүй сайхан санал гэнэтийн байдлаар орж ирнэ. Харин сэтгэл санааны бэлтгэлгүй байдал нь үүсэх нөхцөл байдлыг дүгнэж тунгаахад ихээхэн төвөг учруулна. Долоо хоногийн сүүл рүү бүхий л харилцаандаа анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Ажлын хамтрагч, дарга удирдлагын дунд асуудал, үл ойлголцол үүсэж магадгүй. Шалтгаангүйгээр сэтгэл санаа өөрчлөгдөж, эрч хүч унаж болно. Эргэн тойрны хүмүүстэйгээ харилцахдаа биеэ барьж, өөрийн байр сууриндаа бат зогсохыг хичээх хэрэггүй. Найз нөхөд эсвэл хамаатан садны айлчлал нь өөрийн чөлөөт цагийг таатай өнгөрөөх боломж гаргана. Гэр орны асуудлуудаа шийдвэрлэн, хайртай хүмүүс, үр хүүхдүүддээ цагийг зориулаарай. Гэр бүлтэйгээ идэвхтэй амрах, үр хүүхдүүдтэйгээ байх нь сэтгэлийн тайтгарлыг авчрах болно. Таны тусламж эргэн тойрны олон хүнд хэрэгтэй байх болно. Эерэг энерги төвлөрсөн үед хайр дурлалын харилцаа азтай байна.

Жинлүүр: Долоо хоногийн эхээр харилцаандаа зүй бус үйлдэл гаргахгүй байхыг зөвлөж байна. Гэнэтийн маргаан, үл ойлголцол нь нөхцөл байдлыг хурцатгах магадлалтай тул хүлээцтэй байж аливаа сөрөг нөлөөг өөрөөсөө зайлуулахыг хичээх хэрэгтэй байна. Хувийн амьдралын зарим асуудалдаа анхаарал хандуулж, хийж амжаагүй ажлаа хий. Удахгүй танд маш их боломж байгаа гэдгийг мэдрэх болно. Харин долоо хоногийн дундуур сэтгэлийн тэнхээг шалгах мэт ажил хэрэг тань ихээхэн хүчин чармайлт шаардана. Бүхнийг бараан талаас нь харж сэтгэлээ чилээсний оронд өөдрөг үзэл, гэрэл гэгээтэй талыг гол болгож чадвал таны өмнө амжилт, ашиг орлогын үүдийг нээх болно. Бүхий л харилцаа тань анхаарал болгоомжоор дүүрэн байх хэрэгтэй болно. Яаруу шийдвэр амжилт авчрахаасаа илүүтэй төвөг учруулна гэдгийг санаарай. Бодлогогүй үйлдэл бүү хий. Мөн эцсийн шийдвэр гаргах гэж зүтгэх хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр амьдралын идэвх өндөр байх тул сэдсэн санасан бүхнээ гүйцэлдүүлэх боломжтой. Аялж зугаалах, томилолтоор явахад таатай байна. Төлөвлөсөн мөнгө орж ирэх магадлалтай. Ажил хэрэгт хөндлөнгийн хэн нэгний хэрэгцээ огтоос хэрэггүй мэт санагдаж болно. Гэхдээ хамтын ажиллагаа хамгаас чухал үе гэдгийг мартаж болохгүй. Албан болон хувийн аль ч харилцаагаа муутгах зүйл хийхгүй байхыг зөвлөж байна. Өөртөө хэт итгэж, өөрийнхөөрөө зүтгэх нь асуудлыг улам хүндрүүлэх магадлалтай.

Хилэнц: Долоо хоногийн эхээр томоохон хөрөнгө оруулалт болон худалдан авалт хийхэд азтай одтой байна. Удаан хүлээсэн сайхан мэдээг хүлээн авах магадлалтай. Гоёмсог ганган харагдахыг хүсэх байх. Хувь заяа танд ихийг өгөхөд бэлэн байгаа тул бүх зүйлд нээлттэй байхыг хичээгээрэй. Сэтгэл санаа шинэчлэгдэн сэргэж амьдралын эрч хүч тань нэмэгдэнэ. Таны амьдралд маш ихээр нөлөө болохуйц шинэ танилтай учирна . Долоо хоногийн дундуур хичээл зүтгэл гаргасан бүхэн өөдрөг ойлгомжтой байх болно. Хэт оргилсон эрч хүч нь зарим зүйлийг хийж бүтээхэд саад болж мэдэх юм. Тиймээс эрч хүчээ зөв хуваарилахыг зөвлөж байна. Харьцангуй богино хугацаанд өмнөх ажлаа амжуулах боломжтой. Харин бие махбодын хувьд хөлс хүчээ ихээр шахан ажиллах нөөц бололцоогүй байна. Долоо хоногийн сүүлээр төлөвлөсөн зүйлээ амьдралд хэрэгжүүлж, ажил хэрэг болгох талаар бүхий л нөөц бололцоо , орон зайг хайна. Бусдын итгэлийг алдахгүй байхыг хичээгээрэй. Од эрхэс танд энгийн байдлыг эрхэмлэхийг зөвлөж байна. Амар хялбараар аливаа зүйлийг хийх боломж олдоно.

Нум: Шийдэгдээгүй ажлынхаа ард гарахыг хичээ. Бусадтай харилцахдаа үг яриандаа болгоомжтой хандахгүй бол төвөгтэй нөхцөл байдал үүсэх магадлал өндөр байна. Урлагийн болон бусад олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, өөрийнхөө авьяас чадварыг харуулахыг зөвлөж байна. Шинэ мэдлэг чадвар хуримтлуулах, танилын хүрээгээ өргөтгөх зэрэг нь олон боломж нээх болно. Хэрэв та хөрөнгө оруулалт хийх тал дээр ямар нэгэн зүйл сэдсэн бол түүнийгээ хэн нэгэн дотнын хүнтэйгээ хамтарч хийгээрэй. Харин биеийн хүчний ажил их хийж, ачааллаа хэтрүүлэх нь танд таатай зүйлийг авчрахгүй. Зарим үед хэт их санаачилга гаргах, идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлэхээс татгалз. Зарим ярвигтай асуудалд хэт их тархиа гашилгах хэрэггүй. Цаг хугацааны аясаар аяндаа шийдэгдэх болно. Долоо хоногийн сүүл рүү барьцаа зээл, өр ширтэй холбоотой асуудал сөхөгдөж магадгүй. Шийдэмгий байдал, тэсвэр тэвчээр нь таныг амжилт руу дагуулна. Ямар ч ажлыг өөрийн хүчээр амжилттай дуусгах итгэл танд байгаа ч найз нөхөд, ойр дотнын хүмүүсийн тусламж дэмжлэгээс татгалзах хэрэггүй. Таны хувьд хэн нэгэнд итгэл үзүүлэх нь эерэг үр дүнг авчрах болно. Зарим тохиолдолд ажлаа өөрийн зөн совингоор хийхээс илүүтэй туршлагатай мэргэжилтнүүдийн үгийг сонсох нь үр дүнтэй байдаг гэдгийг санаарай. Ажилдаа өөрийгөө бүрэн зориулах нь сэтгэл санааны тогтворгүй байдлыг даван туулахад тусална.

Матар: Мэргэжлийн үйл ажиллагаанд зарим нэгэн хүндрэл гарч магадгүй тул та гарч болох асуудлаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжоо нэмэгдүүлэхийг зөвлөж байна. Бардам зан, биеэ тоосон байдал нь таны ажил хэргийг үл ойлголцох нөхцөл байдалд аваачиж магадгүй. Үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөх, ажлын байраа солих зэрэгт тохиромжгүй. Санхүү эдийн засгийн байдал тогтворгүй болж мэднэ. Хөнгөн хялбар аргаар ашиг орлого олох тухай ажлын санал ирж магадгүй. Үүнээс зайлсхийх хэрэгтэй. Хэн нэгнээс ашигтай санал ирэх тул эргэлзэж тээнэгэлзэх байх. Гэхдээ боломжийн ашиг орлого орж ирэх магадлал ч байгаа тул судалж үзэхэд илүүдэхгүй. Таныг дотоод сэтгэлийн эрч хүч маш бүтээлч болгох болно. Энэ нь сэтгэл санааг тань өргөж, сэргээхэд ихээхэн тус болох болно. Амьдралд тохиосон бүхий л асуудал бэрхшээлийг түр ч болтугай мартаарай. Хувийн амьдралынхаа асуудлаас түр ч атугай холдохыг хичээ. Этгээд хүсэл сонирхлоо дарах, залхуу байталтай идэвхтэй тэмцэх хэрэгтэй. Энгийн даруу төлөв байдлыг эрхэмлэ. Долоо хоногийн төгсгөл үед ашиг орлого нэмэгдэж, санхүүгийн байдал дээшлэх боломж гарах болно. Мэргэжлийн үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэх хэрэгтэй болно. Удаан хойшлуулсан ажил хэрэг эхэлж магадгүй. Өмнө хийсэн ажлын үр шимийг ч амсах боломж гарч байна. Хийх ажлаа зоригтойгоор барьж ав. Саад бэрхшээл байсан ч амжилттай дуусгана. Өөрийн дотоод итгэл үнэмшлээс гадна ойр дотнын хүмүүсийн санал зөвлөгөөнд ач холбогдол өгөхийг зөвлөж байна. Ганц бие хүмүүс янаг амрагийн харилцааны асуудлаа амжилттай шийднэ. Хайр дурлалын адал явдал ихтэй байхаас гадна эсрэг хүйсийнхээ хүний анхаарлыг сайн татах болно.

Хумх: Долоо хоногийн эхээр мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд нарийн төвөгтэй нөхцөл байдал үүсэж мэднэ. Эд хөрөнгөтэй холбоотой асуудал гарч магадгүй тул урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Хэрүүл маргаан, хов живээс хол байхыг анхааруулж байна. Шинэ бизнес эхлэх үед хэчнээн хичээл зүтгэл гаргах ч алдагдалд орж болзошгүй. Аливаад тэвчээртэй, ухаалаг хандах нь таныг бусдад өөрийгөө эергээр харуулж, зөв хүн гэдгийг мэдүүлэх болно. Өөрийгөө бусдаар хүндлүүлэхийн тулд аль болох ухаалаг байхыг зөвлөж байна. Ийм байж чадвал ямар ч нөхцөл байдалд танд амжилт ирнэ. Харин долоо хоногийн сүүлээр бусадтай харилцах өнгө аяс, хандлагаа өөрчил. Таны нэр хүнд, хувийн зохион байгуулалт сайн байвал ямар ч саад тотгор, төвөгтэй байдал ирэхгүй. Ирээдүй өөдөө өөдрөгөөр тэмүүлээрэй. Танд хэрэгтэй боломж ирэх үед уулыг нурааж усыг эргүүлж чадахаар хүчтэй болж хувирна. Таныг хайрласан хүнийг бурхнаас бэлэглэсэн бэлэг гэж хүлээж аваарай.

Загас: Долоо хоногийн эхэн үед бүх зүйлийг нэгэн хэвийн хэв маягаар хийх нь уйтгартай мэт санагдах боловч нөхцөл байдал ийм байхаас аргагүй байдалд байлгана. Зарим тохиолдолд таны хүсэл мөрөөдөл ямар ч хамаагүй байна. Өмнөх ажил тань хэвийн явагдаж, зогсолтгүй үргэлжилж байхад хангалттай. Олон хүмүүстэй хэл амаа олж чадахгүй байдалд хүрч мэднэ. Хөрөнгө мөнгөнөөс болж үл ойлголцолд гарах магадлалтай. Элдэв найр цайллага, хүлээн авалтаас зайлсхийх хэрэгтэйг од эрхэс зөвлөж байна. Долоо хоногийн дунд үед найз нөхөд төрөл садантай холбоотой асуудлууд гарч ирж магадгүй. Аливаа харилцаа нь зохион байгуулалтаа сайжруулахыг шаардаж байна. Сонирхолтой үйл ажиллагаанд оролцох нь сэтгэл санааг тогтворжуулна. Харилцаа холбоо сайжирч, ажил төрлийн холбоотой магтаал сайшаал хүртэх бололтой. Хайр сэтгэл харилцан ойлголцол, итгэлцэл дээр тогтох болно. Хосуудын хамтдаа өнгөрүүлж чадахгүй байгаа цаг хугацаа зарим төвөгтэй байдлыг үүсгэж магадгүй. Тиймээс бие биедээ аль болох сайнаар хандаж, гомдоохгүй байхыг хичээ. Долоо хоногийн сүүлээр бүх төрлийн худалдаа наймаа ашигтай байх магадлалтай. Харин үл хөдлөх хөрөнгө болон үнэт эдлэлтэй холбоотой үйл ажиллагаанд хянуур болгоомжтой хандаарай. Өөртөө хэтэрхий итгэлтэй байх нь бодит байдлыг үнэн зөвөөр дүгнэхэд саад болж мэднэ. Та олны дунд эелдэг найрсаг харилцаатай байж чадвал ажил хэрэг тань тэр хирээр амжилттай байна. Биеийн болоод сэтгэлийн ачааллаа нэмэгдүүлэх хэрэггүй.

Таны сурталчилгаа