Цаг үеийн мэдээ

Цахим орчинд мэдээлсэн нийтлэлийн хохирогч болох “Н” нь бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирсон гэх эрүүгийн хэрэгт цагдаагийн байгууллага 2022 оноос эхлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Шалгалтаар яллагдагч “Д”-т холбогдох хэргийг бүрэн тогтоож, энэ оны 07 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт хүргүүлсэн байна.  

Яллагдагч “Д”-т Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 14 жилийн хорих ял оноожээ.

Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч “Н”-г сэтгэл заслын болон нийгмийн халамж, хүүхэд хамгааллын бүхий л үйлчилгээнд холбон зуучилсан байна.

Таны сурталчилгаа