Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Та энэ мэдээг үзэж байна уу? Судалгаа уншдаггүй, сургаар үгүйсгэдэг, шинжлэх ухаанд итгэдэггүй ширэн нүүрлэгч Танд бол шинэ, бидэнд бол хуучин нэг мэдээ дуулгая. Монгол Улсын Эрүүл мэндийн сайдад Монгол хүний элэгний хорт хавдарт утаа угаар мутаци хувирал үүсгэж байгааг баталсан, Америк, Франц, Испани, Сингапурын 14 байгууллага, эрдэмтдийн явуулсан судалгааны дүнг танилцуулъя.
Элэгний хорт хавдрын 4-ний 1 нь орчны бохирдлоос үүдэлтэй, үүн дотроо 71 хувьд нь утаа угаарын улмаас мутаци хувирал үүсгэж буйг тогтоосон судалгаагаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Сlinical cancer research сэтгүүлд хэвлүүлсэн байна. Нью-Йоркийн Маунт Синай, Испанийн Барселона гэдэг Их сургуулийн профессор Жосеф Ловет Монголд 200 өвчтөн хамруулж хийсэн судалгааныхаа юу ярьсныг англиар нь биш гэхэд монголоор ч уншиж болно. Барселона их сургууль гэхээр Мессигийн тоглож байсан Барселона хөл бөмбөгийн багтай андуурч болохгүй шүү. Профессор Жозеф Ловет Монгол хүний элэгний хорт хавдартай 4 хүний нэгд нүүрсний утаа угаар гений мутаци үүсгэж, өвчлөлийн тоог өсгөж байна гэж ярьсан юм байна
Та судалж чадахгүй байж болно, судалгаа уншиж сурна уу. Цар тахлын үед хувийнхаа Энхийн шүүдэр компаниас 1500-гийн маскийг 20 мянгаар худалдаж авсан шиг чинь баримттай, баараагүй судалгаа юм байна. Цар тахлын хөл хорионы үеэр 13, 14 нугалсан үнээр маск шахсаныг чинь илчилсэн сэтгүүлч Н.Өнөрцэцэг өнөөдөр шоронд, илчлүүлсэн Т.Мөнхсайхан Та өөрөө ордонд байна.
Хавдрын эмнэлэг нэмж барилаа гээд хавдар буурахгүй гэж Таны хэлсэн үнэн ч өвдөж зовсон хүмүүстээ үйлчлэхгүй юм уу? Өнөөдөр ханиад хатгаатай хүүхдэд эмнэлэгт ор битгий шал олдохгүй байна. Ээж аав нь Таны зааварласнаар эрүүл мэндийн боловсролтой боллоо гээд нялх хүүхдүүд хатгаа тусахаа болих юм уу?