Цаг үеийн мэдээ

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал өчигдөр Олимпик хауст боллоо. Хурлаар МҮОХ-ны Гишүүнчлэл, “Парис 2024” Олимпын наадмын мэдээлэл, “Улаанбаатар 2030” Залуучуудын Олимпын наадмыг зохион байгуулахад нэр дэвших тухай болон Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудалд санал солилцож, маргааш буюу 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр болох Гишүүдийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв. Түүнчлэн МҮОХ-ны “Бөртэ Чоно 2024” Тэргүүн дээд шагнал гардуулах ёслол нийт 25 номинациар спортын оны шилдгүүдээ тодруулах бөгөөд ирэх 19-ний өдөр “Аяан Залаат” зочид буудлын ёслолын танхимд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Таны сурталчилгаа