Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн “Устын гол” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 193 км, сумын төвөөс хойд зүгт 29 км/ газарзүйн байршил 50°55'48.0"N 99°21'36.0"E 12 дугаар сарын 12-ны өдрийн 03:16:57 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Улаан-Уул сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэлээ.