Цаг үеийн мэдээ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Уужим багийн "Тээлийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 120 км, сумын төвөөс баруун зүгт 30 км/  Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын чиглэлд шатахуун тээвэрлэж явсан автомашин автозамын зорчих хэсгийн хажуу тал руу унасан тухай дуудлагыг 12 дугаар сарын 11-ний өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь бүлэг, Цагдаагийн тасаг, сумын мэргэжлийн ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Beiben north benz ND4182” загварын автомашины зүтгүүрийн чиргүүл автозамын хажуу тал руу унаж, тээвэрлэж явсан 30 тн шатахуунаас 5 тн орчим шатахуун тагаараа асгарсан байсан тул чиргүүлийг татан босгож, асгарсан шатахууныг саармагжуулах ажиллагааг зохион байгуулсан байна.

Таны сурталчилгаа