МУИС-ийн Хууль зүйн сургууль болон БНФУ-ын Парис-Пантеон-Ассас Их сургууль хооронд энэ оны дөрөвдүгээр сард байгуулсан Хамтран ажиллах тухай санамж бичиг хэрэгжиж байна.
Санамж бичигт заасны дагуу талуудын үндсэн орон тооны багшаар ажиллаж буй докторын зэрэгтэй профессорууд зочин судлаачаар ажиллах боломж нээгдсэн билээ. Үүний дагуу МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор Т.Мэндсайхан иргэний эрх зүйн чиглэлээр, ахлах багш, доктор Б.Нинжин олон улсын эрх зүйн чиглэлээр Парис-Пантеон-Ассас их сургуульд, мөн дэд профессор, доктор Г.Давааням Тулузын Капитол их сургуульд тус тус зочин судлаачаар энэ сард ажиллаж байна.