Цаг үеийн мэдээ

Хотын дарга Х.Нямбаатар цаг үеийн нөхцөл байдал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Агаарын бохирдлыг бууруулах хоёр үндсэн эх үүсвэрийг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ авах вэ гэдэг Засгийн газрын тэргүүний асуусан асуултад нийслэлээс би дараах байдлаар хариулт өгч байгаа. Нийслэл Улаанбаатар хотын удирдлагын багаас сайжруулсан түлшний шилжилтийн дараагийн төлөвлөгөөг өнөөдөр гаргаснаа Засгийн газрын хуралдаанд товчхон танилцуулсан. 

Бид эхний ээлжид яндангүй бүсийг зарлана. Яндангүй бүсд гуравдугаар сардаа багтааж төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 20 мянган айлыг LMG газ руу шилжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг цагаан сарын өмнө багтаж байгуулахаар ажиллаж байна. Энэ байгууллагатай бид жил хиртээ ажиллаж тооцоо судалгааг хийсэн. Зураг төсөл, ТЭЗҮ бэлэн болсон. Барилгын ажил гуравдугаар сардаа багтаж эхэлнэ. Бид арваннэгдүгээр сардаа багтааж 20 мянган айлыг LMG рүү шилжүүлэх ажлыг дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. LMG рүү шилжилт хийхдээ тухайн айл өрхүүдийг доторх тоноглолтой нь цуг шийдэх ёстой. Дотор тоноглолыг хийхэд хотоос мөнгө нь гарах ёстой гэдэг байр суурийг айлын тал хэлж байгаа. Дээр нь дахиад 80 мянган айлд бид бүхэн нефьтийн дайвар бүтээгдэхүүн НАФТА-гийн С5, С6, С7 загварын газын үйлдвэр байгуулах, мөн 80 мянган айлд уг шугам сүлжээний дундын станцуудыг байгуулах, урьдчилсан ТЭЗҮ, газар дээрх судалгааны ажлууд 19-ний өдөр эхэлж байгаа. Гадны мэргэжилтнүүд ирж хийнэ. Сая Бээжин хотод хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт хийсэн. Энэ чуулга уулзалтаар эдгээр аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичиг зурсан. Нүүрснээс шилжихийн тулд эхний ээлжид бид 100 мянган айлыг хосолсон хэлбэрийн газ руу шилжүүлье гэж байгаа. Үүнд хамгийн хүндрэлтэй байгаа зүйл нь хэрэглэгчийн төлөх төлбөр. Өнөөдөр европод ч, америкад ч хэрэглэгчийн газны үнэ хамгийн тулгамдсан асуудал байдаг. Газнаас болж дэлхийн улс орнуудын хооронд зөрчилдөөн, мөргөлдөөн үүсэж байгаа. Тэгэхээр бид аль нэг улсаас хараат болох, тэсэрч дэлбэрэх эрсдэл бүхий систем угсрах, хэрэглэгч дааж давшгүй төлбөрт унахаас урьдчилан сэргийлж маш тооцоотой хандаж байгаа. Өнөөдөр би Засгийн газрын хуралдаан дээр хэлсэн. Шилжилт хийхэд Засгийн газар одоогийн сайжруулсан түлшний үйлдвэрт өгч байгаа татааснаас бууруулахгүй хэмжээгээр Нийслэлд улсын төсвөөс мөнгө хуваарилж өгөх ёстой. Тэр хуваарилсан мөнгөөр бид халаалтын улирлын долоон сард нь хэрэглэгчдэд татаас олгох замаар шилжилт хийе. Дээр нь ахуйн хэрэглээнд ч олон дэвшил гарна. Айл өрхүүд халуун усны бойлууртай болно. Халуун усны хэрэглээтэй болно. Плеткын хэрэглээ газ руу шилжинэ. Эрчим хүчний хэмнэлт үүснэ гэсэн олон талаас нь бид судалгааг хийсэн. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар газын хэрэглээнд шилжих тусгай зориулалтын компани байгуулсан. Ч.Батзориг төлөөлөгч ахалж ажиллана. Энэ газын шилжилт хийх ТЭЗҮ-г боловсруулах, зураг төсөл хийх, төр хувийн хэвшлийн гэрээ хийх, мөн ОХУ болон БНХАУ-ын энэ төрлийн компаниудтай дайвар бүтээгдэхүүн хийх болон энэ төрлийн бүтээгдэхүүний тоног төхөөрөмж худалдан авах, хамтран ажиллах чиг үүрэг бүхий компани байгуулагдаад төсөв нь батлагдаад хориод хонож байна уу. Ийм хугацаанд явж байгаа. Бид 198 мянган айлыг бүтэн шилжүүлэхэд тодорхой хугацаа орох учраас эхний хоёр жилд 100 мянган айлыг ийм байдлаар шилжүүлэх төлөвлөгөөтэй хийе гэдэг төлөвлөөгөөг гаргасан. Ерөнхийлөгч бас үүрэг өгсөн. Сайжруулсан түлшний үйлдвэр дээр үйлдвэрлэлийн хувь хэмжээг багасгахаас гадна одоогийн сайжруулсан түлшний найрлагыг өөрчилж, технологийг өөрчлөх судалгааны ажлуудыг эхлүүлээд байгаа.  

Таны сурталчилгаа