Цаг үеийн мэдээ

“Бөртэ Чоно-2024” наадмын эрэгтэй шилдгийн шилдэг тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Л.Анхзаяагаас сэтгэгдлийг нь сонслоо.

Өнөөдөр Бөртэ Чоно-2024 ёслолд оролцож байгаадаа маш их баяртай байна. Бөртэ Чонын шилдгийн шилдэг тамирчин болсондоо туйлын их баярлалаа. 2024 онд Дэлхийн аваргаас хүрэл медаль авсан. Одоогоор энэ миний хамгийн том амжилт. Энэхүү медалийг авахад Жүдо бөхийн холбоо, дасгалжуулагч багш нар, баг хамт олон, ард нь байнга хамт байдаг гэр бүлийнхэн маань бүгд тусалж, дэмжиж байж би энэ амжилтад хүрсэн. 

Багаасаа алдарт тамирчдынхаа барилдааныг үзэж, ийм л тамирчин болох юм сан гэж бодож өссөн. Өөрөө ингээд шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин болоод зогсож байна гэж бодсонгүй. Ёслолын арга хэмжээндээ оролцоод сууж байтал шалгарчихсан байна. Үнэхээр баяртай байна. 

Анх Дархан-Уул аймагт жүдо бөхийн спортоор хичээллэх эхэлсэн. Манай аавын ах Монгол Улсын гавьяат тамирчин, дасгалжуулагч Н.Баттулга намайг жүдо бөхөд хөтөлж оруулж байсан.  

Сайхан амжилт гаргаад гэр бүлийнхнээ баярлуулсандаа таатай байна. дэлхийн аваргад орох боломж олгосон Цогтбаатар ахдаа баярлалаа. Боломжийг алдалгүй медаль хүртэж Монголынхоо ард түмнийг баярлуулсандаа Жүдо бөхийн холбоо, хамт олондоо бүгдэд нь бас баярлалаа.

Ирж буй 2025 ондоо зөвхөн жүдо гэлтгүй спортын салбарт амжилт арвин сайхан жил байх болтугай. Шинэ оны мэндийг хүргэе.

Таны сурталчилгаа