Цаг үеийн мэдээ

2024 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Ажил хэргийн уулзалт, албаны хүлээн авалт нэлээд ихсэх боловч тэр бүрд оролцох боломж бололцоо гарахгүй байж мэднэ. Таны хувьд ар гэртээ цаг гаргах хэрэгтэй болсон байж магадгүй. Хайр сэтгэлийн харилцаа тань асуудалд орж байж мэднэ. Танд эргэлзээ төрүүлж байгаа л харилцаанаас болгоомжил. Бусдын өгсөн мэдээлэлд шууд итгэх хэрэггүй.

Үхэр: Мөнгө төгрөг болон эд хөрөнгө хураахад таатай байна. Нэлээд хугацааны турш авахаар төлөвлөж байсан үнэт эдлэлээ авч чадна. Мөн томоохон хөрөнгө оруулалтад таатай байхыг од эрхэс зөвлөж байна. Гэхдээ бага зэрэг залхуу назгай байдал үүсэж мэднэ. Энэ нь өнөөдөр нэлээд ажлын гүйцэтгэлийг хойш татаж магадгүй.

Ихэр: Энэ өдөр ихэнх тохиолдолд бусдаас өөрийгөө тусгаарлаж, зөрүүдлэх зан гаргаж мэднэ. Зөрүүд зангаараа бусдаар нэлээд гуйлгаж, аргадуулах гэж магадгүй. Гэхдээ амьдралыг тань инээд хөөр итгэл найдвар л баялаг болгоно. Эргэн тойрондоо таатай нөхцөл байдал үүсгэвэл эерэг хандлагатай хүмүүсээр хүрээлүүлнэ. Өөрийгөө бусдаас илүү гэж дөвийлгөх хэрэггүй.

Мэлхий: Олон нийтийн санал санаачилгыг хөсөрдүүлэх, бусдын үгийг тоолгүй орхих зэрэг хандлага гаргаж мэднэ. Хүлээсэн хариуцлага хэлсэн амлалтаа зүгээр л салхинд хийсгэх юм бол нэгэн хэвийн хэлбэрт шилжиж магадгүй. Нийтлэг нөхцөл байдал тайван бус байх нь олон хүнийг бухимдахад хүргэнэ. Шийдвэргүй байдал, худал амлалт зэрэг нь танд ч гэсэн сөрөг нөлөө авчирна гэдгийг санаарай. Харилцан зөвшилцөл, тайван байдал нь уур амьсгалыг өөрчилнө.

Арслан: Зөрчилдөөнтэй уур амьсгал үүсэж байна. Үр хүүхдүүддээ анхаарал хандуулахгүй бол ямар нэгэн хүмүүжлийн асуудал гарч болзошгүй. Мэдрэмжтэй бөгөөд хүлээцтэй байхыг зөвлөж байна. Ихэнх хүмүүс аливаа зүйлийг урьдчилан тааварлах чадвартай байж магадгүй. Аян замд гарах, уралдаан тэмцээнд оролцох зэргийг хойшлуулах хэрэгтэй.

Охин: Үр дүн нь тодорхойгүй үйл ажиллагаанд оролцож магадгүй. Аливаа ажил хэрэг бүтэмж муутай байгаа бол элдэв уулзалт ярилцлагууд нь хий итгэл найдвар горилохоос цааш хэтрэхгүй байх. Таны амархан гутардаг зан энэ удаа ч хамгийн түрүүнд илрэн гарч магадгүй. Яаж ч хичээгээд юуг ч өөрчилж чадахгүй байгаа бол бодит байдалд эвлэр. Сайхан боломжийг хүлээхээс өөр аргагүй.

Жинлүүр: Таны сэтгэл татам, дур булаам байдал нэмэгдэнэ. Гадуур гарч сэтгэлээ сэргээх сайхан боломж тохиож байна. Төрх байдлаа өөрчлөх, хоббигоо хөгжүүлэх зэрэг нь таны туйлын хүсэл болж мэднэ. Хэрэв та төлөвлөгөөгөө биелүүлэх эсвэл биелэхэд хэцүү амлалтыг хэрэгжүүлэх зэрэг ажилтай байгаа бол бүү хойшлуул.

Хилэнц: Гэр бүлийн асуудлуудаа анхаарах өдөр. Үр хүүхдүүдтэй холбоотой зарим зүйлийг зохицуулж, шийдвэрлэх үүрэг танд оногдоно. Хэрвээ ойрын хугацаанд гэр бүлдээ цаг гаргаагүй хүмүүсийн хувьд энэ нь нэр төрийн хэрэг байх болно. Бяцхан зугаалга, хөгжилтэй аялал нь энэ өдрийг бүр ихээр чимэх болно. Хувийн амьдрал тань аз жаргалаар бялхана.

Нум: Мөнгө санхүүгийн асуудал хэн бүхэнд л тохиолддог гэдгийг санан сэтгэлийн тэвчээртэй байх үе. Хэт дураараа аашлах хэрэггүй. Хувийн харилцаанд сайн муу өөрчлөлтүүд гарч ирэх бөгөөд түүнд таны зан ааш ихээхэн нөлөөлнө гэдгийг санаарай. Ойр дотнын хүмүүстээ сайнаар ханд, илүү их халамжил.

Матар: Онцын шалтгаангүйгээр хойшлуулсан ажлаа дуусгахыг од эрхэс зөвлөж байна. Эргэн тойрны хүмүүс танд ихээхэн тус дэм болох болно. Өнөөдөр өөрийн авьяас чадвараа ил гаргахад таатай бөгөөд хувийн амьдралд амжилт гаргах эрч хүчийг нээж өгнө. Өөрийн санаанд нийцсэн, үзэл бодол нэгтэй хүнтэйгээ уулзах бололтой.

Хумх: Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс их ачаалалтай үе байх бөгөөд ялангуяа оны сүүлийн өдрүүдийн ачааллаас болж эрүүл мэнд доройтож магадгүй. Бясалгал хийж, оюун бодлоо ариусга. Цаг зав гарган нам гүм орчинд сууж тархиа амраах танд маш их тус болох болно. Өөдрөг үзэл санаагаар өөрийгөө цэнэглэж, амжилтыг бүтээгээрэй.

Загас: Ялихгүй зүйлээс үүдэлтэй хэрүүл маргааныг зохицуулахад шаардлага гарч мэднэ. Хэн хэн нь уучлал гуйх эсэхээс нөхцөл байдал ихээхэн шалтгаалах болно. Гэвч шийдэгдэхгүй асуудал биш тул тийм ч ихээр сэтгэлээ чилээх хэрэггүй. Энэ өдөр хэт шартай, түрэмгий зан ямар нэгэн бүтэхгүй зүйлд хүргэхийг санаарай. Хүлээцтэй байлаа гээд буруудахгүй байх.

Таны сурталчилгаа