БИЛГИЙН ТООЛЛЫН 13
2026.10.24 / БЯМБА ГАРАГ
Намрын адаг шар нохой сарын Есөн улаан цагаагчин хонь өдөр
Үс засуулах: Жаргал ирнэ.
Нар ургах, шингэх: 07.24–17.48
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Огторгуй
Аргын тооллын 10 сарын 24, Санчир гараг. Билгийн тооллын 13, Могойг хүлэгч одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 7:24–17:48. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр зээ, эгээ олоцлох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эдлэлийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эд эрдэнээ гадагш өгөх, мал худалдан авах, мал тугэж, сахил санваар авах, огторгуйн үүдий боох, их хүмүүстэй уулзахад сайн. Ханхур, тээвэр хийх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ.







Өдөр тутмын мэдээ



